Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Аймаг (3)

Эдийн засгийн салбар (1)

Нэгж (2)

Хүйс (2)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл


Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
Албан бус хөдөлмөр эрхлэгч гэж албан бус ажлын байранд хөдөлмөр эрхэлж буй ажиллагч юм. Албан бус хөдөлмөр эрхлэгчид дараах хүмүүсийг хамааруулна. Үүнд: а. Тухайн хугацаанд хөдөлмөрийн харилцаа нь хууль эрх зүйн хүрээнд бүрэн зохицуулагдаагүй, орлогын албан татвар, өвчтэй байсны тэтгэмж, ээлжийн амралт олгодоггүй, нийгмийн хамгааллын бусад асуудал хангагдаагүй нөхцөлд ажиллаж буй цалин хөлстэй ажиллагч; б. Албан бус салбарт ажиллаж буй зах зээлд чиглэсэн өрхийн аж ахуйн нэгжийн ажил олгогч болон цалин хөлстэй ажиллагчгүй бие даасан ажиллагч; г. Зөвхөн өөрийн эцсийн хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй өрхөд цалин хөлстэй ажиллагч; д. Хувь нэмэр оруулагч гэр бүлийн гишүүд орно. Тайлбар: Хөгжиж буй орнуудад хөдөө аж ахуйн салбар дахь албан бус хөдөлмөр эрхлэлтийг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг тул албан бус салбарт зөвхөн хөдөө аж ахуйн /ХАА-н/ бус чиглэлийн үйл ажиллагааг хамруулан тооцож байна. Үүний адил манай улс албан бус хөдөлмөр эрхлэлтэд ХАА-н салбарыг оруулаагүй болно. Харин ОУХБ-аас улс орнуудын харьцуулагдах байдлыг хангах үүднээс эдгээр улсуудыг “ХАА-ын салбарыг оруулан дүнгээрх албан бус хөдөлмөр эрхлэлтийг хамт зарлах”-ыг зөвлөмж болгосон. Мөн хөдөлмөрийн статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг мэдээллийн эх үүсвэр нь Ажиллах хүчний судалгаа. Судалгааны үр дүнг улс, аймаг, нийслэлийн түвшинд насны бүлэг, хүйс, эдийн засгийн ангилал, хөдөлмөр эрхлэлтийн статус гэх мэт дэд ангиллаар тооцоход цөөн тооны зөрүү гардаг. Учир нь судалгааны үр дүнг SPSS программаас жин тооцон, үр дүнг бутархай тооноос бүхэл оронтой тоо руу шилжүүлэн авдаг.
2 Аргачлал, арга зүйн нэр
Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал ( ҮСХ-ны дарга, ХНХ-ын сайдын 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн A-09/A-08 тоот тушаал)
3 Тооцох аргачлал
Албан бус хөдөлмөр эрхлэлтийн түвшин: Нийт ажиллагчдад албан бус хөдөлмөр эрхлэгчдийн эзлэх хувиар илэрхийлнэ. Энэ үзүүлэлтийг хөдөө аж ахуйн бус салбарт болон нийт ажиллагчдаар тооцон.
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Жил
5 Хэмжих нэгж
хүн
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2021-08-16
7 Эх сурвалж
Ажиллах хүчний судалгаа
Тайлбар
Тайлбар: Хөдөлмөрийн статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг мэдээллийн эх үүсвэр нь Ажиллах хүчний судалгаа. Судалгааны үр дүнг улс, аймаг, нийслэлийн түвшинд насны бүлэг, хүйс, эдийн засгийн ангилал, хөдөлмөр эрхлэлтийн статус гэх мэт дэд ангиллаар тооцоход цөөн тооны зөрүү гардаг. Учир нь судалгааны үр дүнг SPSS программаас жин тооцон, үр дүнг бутархай тооноос бүхэл оронтой тоо руу шилжүүлэн авдаг.
Ашиглах нөхцөл: CC BY 4.0