Улсын нэгдсэн төсөв

Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Хүний хөгжлийн сангийн төсөв /2010 он хүртэл Монгол улсыг хөгжүүлэх сан гэсэн нэртэй байсан/ болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ. Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар бүрдүүлэн, зарцуулах төсвийг улсын төсөв гэнэ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрдүүлэн, зарцуулах төсвийг орон нутгийн төсөв гэнэ. Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс бүрдэнэ. Төсвийн орлого нь тогтворжуулалтын сангийн болон тэнцвэржүүлсэн орлогоос бүрдэнэ. Тэнцвэржүүлсэн орлого нь урсгал орлого, хөрөнгийн орлого, тусламжийн орлогоос бүрдэнэ. Татварын болон татварын бус орлогоос урсгал орлого бүрдэнэ. Татварын орлогод орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж, өмчийн татвар, дотоодын бараа, үйлчилгээний татвар, гадаад худалдааны татварын орлого болон бусад татвар орно. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хүү, торгуулийн орлого, түрээсийн орлого, төсөвт газрын өөрийн орлого болон татварын бус бусад орлогоос татварын бус орлого бүрдэнэ. Төсвийн зарлагыг урсгал зардал, хөрөнгийн зардал, цэвэр зээл гэж ангилна. Бараа, үйлчилгээний зардал, зээлийн үйлчилгээний төлбөр, татаас ба урсгал шилжүүлгээс урсгал зардал бүрдэнэ.

ГарчигФайлын хэмжээОруулсан огнооТатсан тооТатах
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-06234.5 kb2021-07-1818Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-06
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-05290.6 kb2021-06-1434Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-05
Улсын өрийн статистик, 2021-03237.4 kb2021-06-1315Улсын өрийн статистик, 2021-03
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-04295.5 kb2021-05-15127Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-04
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-03305.5 kb2021-04-14258Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-03
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга 2021-02342 kb2021-03-13372Улсын нэгдсэн төсвийн танилцуулга 2021-02
Улсын өрийн статистик 20201.8 mb2021-03-11558Улсын өрийн статистик 2020
Төрийн санхүү-20191.5 mb2020-09-141,048Төрийн санхүү-2019
Төрийн санхүү-20181.6 mb2019-11-221,793Төрийн санхүү-2018