Орон сууц, нийтийн аж ахуй

Ашиглалтад оруулсан орон сууцны мэдээ нь баг, хорооны Засаг даргаас сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт, сум, дүүргийн Засаг даргын тамгын газраас аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газарт хүргүүлж, тухайн статистикийн хэлтэс, газраас мэдээллийг нэгтгэн Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ. Орон сууцны фондыг байшингийн сууцны талбайгаар тодорхойлж байгаа бөгөөд энэ тооцоонд Монгол үндэсний гэрийн талбай ордоггүй. Нийтийн аж ахуйн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сум, дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргаж, аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газраар дамжуулан Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ. Нийт талбайд унтлагын, амралтын, зочны, ажлын, гал тогооны, ариун цэврийн өрөө болон сууцны доторх коридор, агуулахын талбайг хамруулна. Сууцны талбай нь унтлагын, амралтын, зочны болон ажлын өрөөний талбайгаар тодорхойлогдоно. Ундны ус түгээх цэг нь хот, суурин газрын гэр хорооллын айлыг усаар хангахад зориулагдсан, усан хангамжийн төвлөрсөн системд холбогдсон болон холбогдоогүй худаг болно. Зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага зориулалтын автомашинаар ус зөөвөрлөн худагт юүлж байвал төвлөрсөн системд холбогдоогүй гэж үздэг. Зөөврийн ус хэрэглэдэг өрхөд ус түгээх цэг, ус тээврийн машин, ердийн хөсөг болон булаг, шандаас ундны усаа хэрэглэж байгаа өрхийг хамруулна.


Хот, нийтийн аж ахуйн
жилийн мэдээ 2017 он

Ус түгээх
цэгийн тоо
1,853
Ус тээврийн
машины тоо
202
Зөөврийн ус
хэрэглэдэг өрх
467,117
Хог устгах
цэгийн тоо
375
Хог тээврийн
машины тоо
830
Халуун усны
цэгийн тоо
827
Халуун усны
багтаамж
4,080

Улаанбаатар

Ус түгээх цэгийн тоо 696
Ус тээврийн машины тоо 74
Зөөврийн ус хэрэглэдэг өрх 210,079
Хог устгах цэгийн тоо 8
Хог тээврийн машины тоо 265
Халуун усны цэгийн тоо 260
Халуун усны багтаамж 1,368

Төвийн бүс

Ус түгээх цэгийн тоо 469
Ус тээврийн машины тоо 41
Зөөврийн ус хэрэглэдэг өрх 72,043
Хог устгах цэгийн тоо 117
Хог тээврийн машины тоо 175
Халуун усны цэгийн тоо 151
Халуун усны багтаамж 802

Зүүн бүс

Ус түгээх цэгийн тоо 121
Ус тээврийн машины тоо 32
Зөөврийн ус хэрэглэдэг өрх 32,608
Хог устгах цэгийн тоо 46
Хог тээврийн машины тоо 97
Халуун усны цэгийн тоо 64
Халуун усны багтаамж 312

Баруун бүс

Ус түгээх цэгийн тоо 164
Ус тээврийн машины тоо 17
Зөөврийн ус хэрэглэдэг өрх 51,738
Хог устгах цэгийн тоо 100
Хог тээврийн машины тоо 135
Халуун усны цэгийн тоо 177
Халуун усны багтаамж 810

Хангайн бүс

Ус түгээх цэгийн тоо 403
Ус тээврийн машины тоо 38
Зөөврийн ус хэрэглэдэг өрх 100,649
Хог устгах цэгийн тоо 104
Хог тээврийн машины тоо 158
Халуун усны цэгийн тоо 175
Халуун усны багтаамж 788