Худалдаа, зочид буудал, нийтийн хоолны газар



Худалдааны байгууллагууд бөөний эсвэл жижиглэн худалдаа дагнах эсвэл хамтруулах хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын стандарт ангилал(ЭЗБТҮАСА-4.0)-ын дагуу дотоод худалдааны салбар дараахь 3 дэд салбараас бүрдэнэ. Үүнд: 1. Машин, мотоцикль, түлш, шатахууны худалдаа, засвар үйлчилгээ гэсэн дэд салбарт шинэ болон хуучин автомашин мотоциклийн бөөний болон жижиглэнгийн худалдаа, техникийн засвар үйлчилгээ, сэлбэг шатахууны жижиглэн худалдаа орно. 2. Машин, мотоциклээс бусад барааны бөөний болон комиссын худалдаа- дэд салбарт жижиглэн худалдаа, үйлдвэр, байгууллагын хэрэгцээнд барааг бөөнөөр нийлүүлдэг байгууллага, экспорт, импорт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хамрагдана. 3. Машин, мотоциклээс бусад барааны жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засвар үйлчилгээнд хүн ам, гэр ахуйн хэрэгцээнд дэлгүүр, лангуу, үүргийн болон захиалга, дуудлагаар бараа худалдах үйл ажиллагаа орно. Худалдааны нийт борлуулалтад тайлант хугацаанд худалдсан буюу гадагш гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний борлуулалтыг оруулах бөгөөд тайлант хугацаанд худалдааны салбарын аж ахуйн нэгжийн цэвэр борлуулалтын нийлбэрээр тооцно. Цэвэр борлуулалт (электрон худалдааны борлуулалтыг оруулаад)-ыг тооцохдоо нийт борлуулалтаас борлуулалтын буцаалт, хөнгөлөлтийг хасна. Худалдааны нийт үйлдвэрлэлтэд бөөний болон жижиглэн худалдааны байгууллагуудын худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнийг борлуулснаас орсон орлого буюу худалдааны нэмэгдэл, ажиллагчиддаа цалингийн оронд олгосон бүтээгдэхүүн, барилга, байшин, машин, тоног төхөөрөмж түрээслүүлснээс олсон орлого, үндсэн бус үйл ажиллагаа (хоёрдогч, гуравдагч салбарын үйл ажиллагааны орлого, туслах чанарын үйлдвэрлэл, үйлчилгээний орлого зэрэг)-наас орсон орлого, бусад орлого (үндсэн хөрөнгө худалдсанаас орсон орлого, ногдол ашиг, даатгалын нөхөн төлбөр, валютын ханшийн өөрчлөлтөөс олсон орлого орохгүй)-ыг оруулна. Н ийт цэгийн тоонд тайлант хугацаанд бизнес регистрийн санд бүртгэлтэй худалдааны салбарын аж ахуйн нэгжийн тоо, албан бус секторт хамрагддаг цэг (чингэлэг, түргэн үйлчилгээний цэг, лангуу, гутал засвар, авто засварын газар гэх мэт)-үүдииг хамааруулна.