Үндэсний тооцоо

Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд тодорхой хугацаанд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн шинээр бүтээсэн нэмэгдэл өртгийн нийт хэмжээ юм. Дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт орлогын анхдагч мэдээллийн эх үүсвэр нь аж ахуйн нэгж, байгууллагуудын албан ёсны жилийн тайлан тэнцэл, түүнд тусгагдсан үзүүлэлтүүд болно. ДНБ-ийг үйлдвэрлэлийн, эцсийн ашиглалтын, орлогын гэсэн 3 аргаар тооцно. Нийт үйлдвэрлэлтээс завсрын хэрэглээг хасч нэмэгдэл өртгийн нийлбэр дүнгээр тооцохыг үйлдвэрлэлийн; эцсийн хэрэглээ, хуримтлал, цэвэр экспортын нийлбэрээр тодорхойлохыг эцсийн ашиглалтын; хөдөлмөрийн хөлс, үндсэн хөрөнгийн хэрэглээ буюу үндсэн хөрөнгийн элэгдэл, үйлдвэрлэл болон импортын цэвэр татвар, үйл ажиллагааны цэвэр ашиг, холимог орлого зэрэг орлогын элементийн нийлбэрээр тооцохыг орлогын арга гэж нэрлэнэ. Үндэсний нийт орлого (ҮНО)-ыг тухайн улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн шинээр бүтээсэн нэмэгдэл өртгийн нийт дүнгээр тодорхойлно. ДНБ дээр гадаад эдийн засгаас орж ирсэн цэвэр орлого буюу эдийн засгийн харьяатаас орж ирсэн орлогыг нэмж, тус улсын харьяат бусын орлогыг хасч ҮНО-ыг тооцно. Гадаад эдийн засгаас орж ирэх орлогод эдийн засгийн харьяат, харьяат бусын хооронд хийгдэх хоёр төрлийн ажил г үйлгээ байх ба энэ нь харьяат бус ажиллагчдад төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, гадаад хөрөнгө оруулалтын орлого байна. Уг мэдээ нь Монгол улсын төлбөрийн тэнцэлд тусгана.

Он сонгох:
Улирал:


Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)


Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2017 оны эхний 9 сарын байдлаар

5.8%

ДНБ, оны үнээр

ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр

19.9

их наяд төгрөг

12.1

их наяд төгрөг

Эцсийн ашиглалтын аргаарх ДНБ-ий бүтэц, дүнд эзлэх хувиар

50.8%

11.8%

Өрхийн хэрэглээ

Төрийн байгууллагын хэрэглээ

32.7%

4.7%

Хөрөнгийн нийт хуримтлал

Цэвэр экспорт