Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дутуу ашиглалт, дундаж цалин

Энэ бүлэгт хөдөлмөр, цалингийн салбарын дараах статистик мэдээлэл багтсан болно. Үүнд:
1. Ажиллах хүч /ажиллагчид, ажилгүй хүн/, ажиллах хүчнээс гадуурх хүн ам, хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд;
2. Бүртгэлтэй ажилгүй иргэн;
3. Үйлдвэрлэлийн гэмтэл;
4. Хөдөлмөрийн хамтын маргаан;
5. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажиллагчид;
6. Төрийн албан хаагчид;
7. Дундаж цалин;
8. Тогтвортой хөгжлийн зорилго болон Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд.
Хөдөлмөрийн статистикийн мэдээллийн үндсэн эх үүсвэр нь Үндэсний статистикийн хорооноос 2006 оноос эхлэн тогтмол явуулж буй Ажиллах хүчний судалгаа бөгөөд уг судалгааны дэлгэрэнгүй мэдээлэл болон нууцлал хангагдсан мэдээллийн баазыг ЭНД дарж харах боломжтой.
Улсын хэмжээнд хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний мэдээ, тайлан гаргах, судалгаа явуулахад ҮСХ-ны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/09/08 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг мөрдөж байна. Салбарын аргачлалуудыг ЭНЭ холбоосоор орж, салбараар хайх хэсэгт "хөдөлмөр" гэж сонгон харах боломжтой.

Он сонгох:
Улирал:

АЖИЛЛАГЧИД, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН САЛБАРААР

ҮЙЛЧИЛГЭЭ

ХӨДӨӨ АЖ АХУЙ

ҮЙЛДВЭРЛЭЛ

588 908

296 410

270 627

НИЙТ

1 155 945

НИЙТ АЖИЛГҮЙ ИРГЭД 126582

58.7%

41.3%

Ажилгүйдлийн түвшин


9.9%

10.9%

8.7%