Гэр бүл, хүүхэд, залуучууд

Энэ бүлэгт Монгол Улсын гэр бүл, хүүхэд, залуучуудын статистикийн нэгдсэн үзүүлэлтийг тусгав. Гэр бүл, хүүхэд, залуучуудын статистикийн нэгдсэн үзүүлэлтийн мэдээллийн үндсэн эх үүсвэр нь 10 жил тутамд явуулдаг хүн ам, орон сууцны тооллого, түүвэр судалгаанууд болон жил бүрийн мэдээ тайлан болно.  Гэр бүл, хүүхэд, залуучуудын нэгдсэн үзүүлэлтийг боловсронгуй болгохын зэрэгцээ нийгэм, эдийн засаг, соёлын салбарын шинжилгээний асуудлыг хамарна. Монгол Улс гэр бүл, хүүхэд, залуучуудын статистик үзүүлэлтийг хөгжүүлэх үйл ажиллагаандаа Монгол Улсын Статистикийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль ба холбогдох олон улсын гэрээ, конвенцуудын  зарчмыг суурь болгоно.